Агуулга руу шилжих

Бүтээмжийн мэргэжилтний олон улсын (АББ) баталгаажуулалтад хамрагдах түвшингээ сонгоод, шинэчилсэн маягтыг (v2, 2026.10.19) бөглөн онлайнаар илгээнэ үү.

F-CB-10

Бүтээмжийн мэргэжилтэн (БМ)

  • Их сургуулийн дипломтой бол дор хаяж 5 жил, ерөнхий боловсролын гэрчилгээтэй бол дор хаяж 10 жил ажилласан туршлага
  • Бүтээмжийг оношлох аргын мэдлэг, туршлага; анхан ба ахисан шатны шийдлүүдээс дор хаяж 8 шийдлийн мэдлэг
  • Сүүлийн 12 сард бүтээмжийн шийдэл бүхий төслүүдэд дор хаяж 200 цаг
F-CB-11

Бүтээмжийн ахлах мэргэжилтэн (БАМ)

  • Их сургуулийн дипломтой бол дор хаяж 8 жил, ерөнхий боловсролын гэрчилгээтэй бол дор хаяж 16 жилийн ажлын туршлага
  • Бүтээмжийг оношлох аргын мэдлэг, туршлага; анхан ба ахисан шатны шийдлүүдээс дор хаяж 15 шийдлийн мэдлэг
  • Бүтээмжийн төслүүдэд нийт 2000 цаг, үүнээс сүүлийн 12 сард дор хаяж 200 цаг
F-CB-12

Бүтээмжийн мастер мэргэжилтэн (БММ)

  • Бүтээмжийн мэргэжилтнээр дор хаяж 14 жил ажилласан туршлага
  • АББ-ын бүтээмжийн ахлах мэргэжилтэн эсвэл түүнтэй адилтгах мэргэжлийн гэрчилгээ
  • Анхан ба ахисан шатны шийдлүүдээс дор хаяж 15 шийдлийн мэдлэг

Үйл явц

  1. Маягт бөглөхТүвшиндээ тохирох Word маягтыг татаж бөглөөд гарын үсэг зурна.
  2. Төлбөр50,000₮ — Худалдаа Хөгжлийн Банк 77000-4000-45-80-55-465
  3. Онлайнаар илгээхМаягт, төлбөрийн баримт, хавсралтуудаа нэг дор илгээнэ.
  4. Ярилцлага, үнэлгээМБТББ баримт бичгийг шалгаад ярилцлагад урина.
  5. ГэрчилгээАмжилттай бол АББ-ын баталгаажсан мэргэжилтний гэрчилгээ олгоно.

Лавлах: 7000-0298 · info@mpo.mn