Үндэслэл
Байгууллага нь зөвхөн дотоод орчин бус мөн гадаад хүрээлэл, орчноо сайн мэдэж, түүнд гарч буй буй өөрчлөлтүүд болон тэдгээрийн хандлагыг шинжлэн бодитой үнэлгээ, дүн шинжилгээ хийснээр өрсөлдөөнд амжилт олдог. Амжилтад хүрэх нь зөвхөн стратегийн удирдлагаар дамжин хэрэгждэгийг зах зээл хөгжсөн орнуудын туршлага нотолно. Стратегийн удирдлага нь байгууллагуудад харилцан адилгүй бөгөөд түүнийг хэрэгжүүлэх нийтлэг гол зарчмуудыг менежментэд тодорхойлсон байдаг. Иймд байгууллагын эрхэм зорилго, алсын хараанд хүрэхэд чиглэсэн онол арга зүй болон өнгөрсөн үеийн туршлага, ирээдүйн чиг хандлагад хийсэн дүн шинжилгээн дээр үндэслэн өрсөлдөөнд давуу тал, боломжийг олж авах иж бүрэн, цогц, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах нь стратегийн удирдлагын зорилго юм.
Төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн
Стратегийн менежмент нь ерөнхийдөө санхүүгийн болон санхүүгийн бус ашиг тустай гэж үздэг. Стратегийн менежментийн үйл явц нь байгууллага болон түүний удирдлагад ирээдүйн оршин тогтнох тухайгаа бодож, төлөвлөхөд тусалдаг бөгөөд энэ нь ТУЗ-ийн үндсэн үүрэг хариуцлагыг биелүүлдэг. Стратегийн удирдлага нь байгууллага болон ажилчдад чиглэсэн чиглэлийг тогтоодог. Нэг удаагийн стратеги төлөвлөгөөнөөс ялгаатай нь үр дүнтэй стратегийн менежмент нь байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй төлөвлөж, хянаж, туршиж үздэг бөгөөд ингэснээр үйл ажиллагааны үр ашиг, зах зээлд эзлэх хувь, ашиг орлого нэмэгддэг.
Төсөл үргэлжлэх хугацаа
Байгууллагын үйл ажилагааны чиглэл, хэмжээнээс хамаараад 3–6 сарын хугацаанд хэрэгжинэ....