Meeting Image
Дууссан төсөл

БИЗНЕСИЙН ТӨГӨЛДӨРШЛИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Author Image Оруулсан: Admin
2023-08-11

Үндэслэл

“Бизнесийн төгөлдөршил” тогтолцоо сайжруулалтын цогц хөтөлбөр нь байгууллагын менежментийн тогтолцоо болон процессыг тасралтгүйгээр сайжруулж, бэхжүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлж, сонирхогч талуудад илүү их үнэ цэнийг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Бизнесийн төгөлдөршил нь байгууллагын менежментийн тогтолцоо гэхээс илүүтэйгээр хийж буй бүх зүйлээ (үүнд манлайлал, стратеги, хэрэглэгч, мэдлэгийн менежмент, хүн хүч, процесс, үр дүн гэсэн үндсэн 7-н талбарыг хамарна) төгс төгөлдөр түвшинд гүйцэтгэж, улмаар хамгийн сайн бизнесийн үр дүнд хүрэхийг хэлнэ.

Бизнесийн төгөлдөршлийн загвар нь 1988 онд анх боловсруулагдсан бөгөөд өдгөө олон улс орнууд өөрийн хэрэгцээ, шаардлага, онцлогт тулгуурлан загварыг шинэчилж,   үнэлгээ, дүн шинжилгээ хийж төгөлдөршилд хүрэхэд нь байгууллагуудад туслалцаа үзүүлсээр байна. Аливаа байгууллагын үйл ажиллагааг төгөлдөршүүлэх нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад түргэн хариу үзүүлэх, байгууллагын мэдээлэлд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргалтыг сайжруулах, мэдлэг хуваалцах таатай орчныг бүрдүүлэх, үйл ажиллагааг баримтжуулах замаар тасралтгүй сайжруулах тогтолцоог бий болгоход чухал нөлөөтэй. Иймд төслийн хүрээнд бизнесийн төгөлдөршлийн тогтолцооны дагуу дотоод үнэлгээг хийх, түүнд дүн шинжилгээ хийж, цаашдын сайжруулалт хийх алхмуудыг тодорхойлох замаар бүтээмж, чанарыг дээшлүүлэх үйл ажиллагааг системтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэгдэх юм.

Төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн

Үйл ажиллагаанд Бизнесийн төгөлдөршлийн тогтолцоог хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна. Үүнд:

  • Үйлдвэрийн одоогийн түвшинг үнэлгээний системийн дагуу тодорхойлж, сайжруулах боломжит талбаруудыг тодорхойлж, сайжруулалтын арга хэмжээ авч, үр дүн ба үр нөлөө сайжирна
  • Цаашдын төлөвлөлтийг системтэйгээр хэрэгжүүлдэг болно
  • Бүтээмж, чанарыг дээшлүүлнэ.

Төсөл үргэлжлэх хугацаа

Байгууллагын үйл ажилагааны чиглэл, хэмжээнээс хамаараад 3–6 сарын хугацаанд хэрэгжинэ.