Meeting Image
Дууссан төсөл

АЖЛЫН СОЁЛ 5С-ИЙН АРГА ХЭРЭГСЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Author Image Оруулсан: Admin
2023-08-11

Үндэслэл

Японы эдийн засгийн гайхамшгийн гол үндэс болсон бүтээмжийг нэмэгдүүлэх “Ажлын соѐл 5С” хөтөлбөр нь аливаа сайжруулалтын үндэс суурь юм. Энэ нь Япон, Сингапур, Малайз зэрэг АББ-ын гишүүн 20 гаруй улс орнуудын практикт амжилттай хэрэгжиж ирсэн тэргүүн туршлага юм.

Ажлын соёл 5С-ийн хөдөлгөөнийг байгууллагад өрнүүлэх замаар өрсөлдөх чадвар, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, байгууллагын соёлын зөв суурийг тавьж, аюулгүй, эмх цэгцтэй, эрүүл цэвэр орчныг бүрдүүлж, хүн бүрт бүтээмжийн ухамсрыг суулгах, улмаар тасралтгүй сайжруулалтын соёлыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахад тусалдаг бүтээмж дээшлүүлэх үндсэн аргуудын нэг юм. 

Төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн

Үйл ажиллагаанд Ажлын байрны соёл 5С-ийн арга хэрэгслийг нэвтрүүлснээр дараах үр дүн гарна. Үүнд:

- Ажлын байрны эмх цэгц сайжирна;

- Ажилчдын оролцоо нэмэгдэнэ;

- Байгууллагын соёл сайжирна;

- Аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлнэ.

Төсөл үргэлжлэх хугацаа

Байгууллагын үйл ажилагааны чиглэл, хэмжээнээс хамаараад 2–4 сарын хугацаанд хэрэгжинэ.