Meeting Image
Дууссан төсөл

ПРОЦЕССЫН ХАНДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Author Image Оруулсан: Admin
2023-09-17

Үндэслэл

Процессын хандлагын үр өгөөж нь байгууллагын үйл ажиллагааг бүх түвшинд сайжруулах, цаашид тогтвортой хөгжих үндэс суурийг тавих ач холбогдолтой учраас чанарын менежментийн тогтолцооны хүрээнд болон менежментийн бусад тогтолцооны хүрээнд процессын хандлагыг хэрэгжүүлэх нь стратегийн чухал шийдвэр юм. Хэрэгжүүлэлтийн гол  зарчим нь хатуу хяналт буюу үнэлгээний систем тогтоох бус харин, чанарын соёлыг байгууллагын бүх ажилтнуудын дунд хэвшүүлэхэд орших бөгөөд энэ арга нь чанарын менежментийн тогтолцооны 7-р бүлэгт хамаарагдана. Тогтолцооны процессуудын харилцан уялдаа, харилцан хамаарлыг хянах нөхцлийг бүрдүүлснээр байгууллагын гүйцэтгэлийг бүхэлд нь сайжруулах боломжийг олгоно. Чанарын Менежментийн Тогтолцооны бүлэг стандартад “Процессын хандлага” буюу процессын системчилсэн удирдлагын зарчим, түүний зориулалт, ач холбогдол, хэрхэн хэрэгжүүлж ашиглах тухай ойлголтыг заасан байна. 

Төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн

Үйл ажиллагаанд Процессын хандлагыг хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна. Үүнд:

  • Үйл ажиллагааны процессууд тодорхой болно
  • Бүтээмж, чанар дээшлэх буюу үр ашиг, үр дүн нэмэгдэнэ
  • Ажилтнуудын хандлага сайжирна
  • Ажилтнуудын чадавх нэмэгдэнэ
  • Менежментийн тогтолцоо, хяналт сайжирна
  • Процессын хяналт сайжирна
  • Тасралтгүй сайжруулалтын соёл бий болно

Төсөл үргэлжлэх хугацаа

Байгууллагын үйл ажилагааны чиглэл, хэмжээнээс хамаараад 2–4 сарын хугацаанд хэрэгжинэ. Байгууллагын төрөл, хэмжээнээс хамаарахгүйгээр удирдлагын аль ч тогтолцоонд процессын хандлагыг нэвтрүүлэх боломжтой.