Үндэслэл
Материалын урсгал зардлын тооцоолол нь хаягдал болон процессын алдагдлыг бууруулахад туслах, илүү үр дүнтэйгээр материалын үр ашигтай хэрэглээг дэмжих, Япон улсад төдийгүй, Азийн улс орнуудад шинээр түрэн орж ирж буй менежментийн арга хэрэгсэл юм.
Энэ нь бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах, үр дүнтэйгээр асуудлыг шийдвэрлэлтийн гол түлхүүр болох материалын урсгалын ил тод байдлыг нэмэгдүүлдэг. Байгууллагын үйл ажиллагааны нуугдмал зардлыг илрүүлж, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, ажлын чанар, байгууллагын чанарын соёлыг бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой.
Түүнчлэн Ногоон бүтээмжийн нэг арга хэрэгсэл ба байгууллага болон үйлдвэрийн газруудад амжилттай хэрэгжүүлж, үр дүн гаргах бүрэн боломжтой юм. МУЗТ нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэмжээ, бүтэц, нягтлан бодох бүртгэлийн системээс үл хамааран материал, эрчим хүч ашигладаг бүх байгууллагад хамаарна.
Төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн
Үйл ажиллагаанд Ногоон бүтээмжийн арга хэрэгслийн нэг болох МУЗТ-ын аргыг нэвтрүүлснээр дараах үр дүн гарна. Үүнд:
- Материал, эрчим хүчний зардлыг хэмнэх;
- Ашигт ажиллагааг нэмэгдүүлэх;
- Байгаль орчин үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэнэ.
Төсөл үргэлжлэх хугацаа
Байгууллагын үйл ажилагааны чиглэл, хэмжээнээс хамаараад 3–6 сарын хугацаанд хэрэгжинэ.