Meeting Image
Дууссан төсөл

КАЙЗЭН САНАЛЫН СИСТЕМИЙН АРГЫГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Author Image Оруулсан: Admin
2023-09-17

Үндэслэл

Өнөөгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн нөхцөлд төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллагад тасралтгүй сайжруулалт зайлшгүй юм. ‘Кайзэн’ гэдэг нь Япон хэлэнд ‘тасралтгүй сайжруулах’ гэсэн утгыг агуулдаг бөгөөд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны явцад бүтээмжийг бууруулж байдаг нийтлэг 7 алдагдлыг тодорхойлсноор тэднийг бууруулах, улмаар бүрэн арилгах сайжруулалтын саналуудыг цуглуулах, системтэйгээр хэрэгжүүлэх боломжтой болдог. Энэхүү арга хэмжээний хүрээнд үйл ажиллагааны явц дараалалд илэрч буй нэмүү өртөг бий болгохгүй алдаануудыг олж илрүүлж, алхам алхмаар, тасралтгүй сайжруулснаар өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болно. 

Төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн

Үйл ажиллагаанд Кайзэн саналын системийн аргыг нэвтрүүлснээр дараах үр дүн гарна. Үүнд:

  • Нэгдсэн мэдлэг ойлголттой болно.
  • Бүтээмж, чанар дээшлүүлэх буюу үр ашиг, үр дүн нэмэгдэнэ
  • Ажилтнуудын хандлага сайжирна
  • Алдагдлыг бууруулна
  • Тасралтгүй сайжруулалтын соёл бий болно
  • Ажилтнуудын бүтээлч байдал дээшилнэ
  • Хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэнэ

Төсөл үргэлжлэх хугацаа

Байгууллагын үйл ажилагааны чиглэл, хэмжээнээс хамаараад 3–6 сарын хугацаанд хэрэгжинэ.