Үндэслэл
Бүтээмжийн менежментийн гол зарчим нь Төлөвлө-Хий-Хяна-Сайжруул гэсэн тасралтгүй сайжруулалтын цикл байх бөгөөд бүтээмж нь “Өнөөдөр нь өчигдрөөсөө илүү сайнаар хийх, маргааш нь өнөөдрөөс илүү сайнаар гүйцэтгэх” хэмээх байгууллагын соёлыг бий болгох гараатай, бариагүй аян юм.
Төлөвлөх үе шатанд бид байгууллагын манлайлал, бодлогыг бүтээмжийн чиг баримжаатай хэрэгжүүлэх, хөтөлбөрийн нөөцийг хуваарилах, системийг бий болгох асуудлыг авч үзнэ. Хэрэгжүүлэх үе шатанд бүтээмжийг дээшлүүлэх оновчтой арга хэрэгслүүдээс (Ажлын соёл 5С, Кайзэн саналын систем, Чанарын дугуйлан, Ногоон бүтээмж, МУЗТ гэх мэт) сонгон хэрэгжүүлж, байгуулллагын чанар, зардал, цаг хугацаатай холбоотой чадамжийг дээшлүүлнэ. Хэмжилт дүн шинжилгээг үр дүнтэй хийж өөрчлөлт, сайжруулалтын үр нөлөөг хэмжинэ. Бүтээмжийг хэмжсэнээр тухайн байгууллага хөдөлмөр, үйл ажиллагаа болон капиталын бүтээмжийн өөрчлөлт, түүний үр ашигтай байдлыг ойлгохоос гадна ижил төстэй байгууллагатай өөрсдийгөө харьцуулах боломж нээгддэг. Дүн шинжилгээнд үндэслэн байгуулллага дараагийн шатны сайжруулалтыг төлөвлөнө.
Ийнхүү бүтээмжийн арга хэрэгслүүдийг цогцоор нь хэрэгжүүлснээр байгууллагад тасралтгүй сайжруулалт хийх нөхцөл сайн бүрдэхээс гадна ажилчдын сэтгэл ханамж, бизнесийн оролцогч талуудын гол түлхүүр үзүүлэлтүүдийг сайжруулахад дэмжлэг болж өгдөг.
Төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн
Үйл ажиллагаанд Бүтээмжийн менежментийн хөтөлбөрийг нэвтрүүлснээр дараах үр дүн гарна. Үүнд:
Төсөл үргэлжлэх хугацаа
Байгууллагын үйл ажилагааны чиглэл, хэмжээнээс хамаараад 6–12 сарын хугацаанд хэрэгжинэ.