Үндэслэл
Аливаа байгууллагын оршин тогтнох цорын ганц шалтгаан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хүргэхэд оршдог. Иймд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх бодлого, зорилтыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэх процессуудын үр ашигтай, үр нөлөөтэй байдлын тасралтгүй сайжруулалтыг ханган ажиллах явдал аливаа байгууллага, аж ахуйн нэгж компаниудын дээд удирдлагын үндсэн үүрэг хариуцлага байдаг.
Энэхүү үүрэг хариуцлагаа амжилттай биелүүлэхэд төрийн эсвэл хувийн хэвшил, том жижгээс үл хамааран ямар ч байгууллагад “Чанарын менежментийн тогтолцоо”-г бий болгон хэрэгжүүлэх үйл ажиллагаа чухал байдаг. Чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагуудыг ISO 9000 бүлэг стандарт агуулсан байдаг ба төслийн хүрээнд ISO 9000/9001 бүлэг стандартын шаардлагад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааг системтэйгээр хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
Энэхүү стандарт нь хэрэглэгчид төвлөрөх, удирдлагын манлайлал, үр нөлөө, процессын хандлага, тасралтгүй сайжруулалт зэрэг чанарын менежментийн 7 зарчимд суурилдаг. Олон улсын энэхүү стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллага дараах үр ашиг хүртэх боломжтой. Үүнд:
Төсөл үргэлжлэх хугацаа
Байгууллагын үйл ажилагааны чиглэл, хэмжээнээс хамаараад 4–12 сарын хугацаанд хэрэгжинэ.