Ахисан шат


upcoming-events-img-1
11h / 99 people

Өөрчлөлтийн менежмент

Өөрчлөлтийн менежмент нь хувь хүнээс эхэлж хувь хүнээр дуусдаг. Аливаа системд өөрчлөлтийг бий болгож үр нөлөөтэй байхын тулд ур чадвар болон хандлагын талаар авч үзэх шаардлагатай.

Details
upcoming-events-img-1
3h / 99 people

Бизнесийн төгөлдөршил

Бүтээмж дээшлүүлэх стратегийн удирдлагын арга хэрэгсэл болох “Бизнесийн төгөлдөршлийн тогтолцоо”-г байгууллага дээр үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар ойлголт олгох, ур чадварт сургах, бизнесийн төгөлдөршлийн тогтолцооны дагуу өөрийн үнэлгээг хийж байгууллагын менежментийг тасралтгүй сайжруулах үндэс суурийг тавих, үнэлгээ хийх арга барилыг танилцуулах

Details
upcoming-events-img-1
4h / 99 people

Дотоод аудит

Чанарын менежментийн тогтолцооны гүйцэтгэл, үр дүнгийн талаар хөндлөнгөөс дүн шинжилгээ хийн, төлөвлөсөн ажлууд хийгдэж, ЧМТ-г үр дүнтэй хэрэгжүүлж, хадгалагдаж байгааг дотоод аудитоаар дамжуулан мэдээлэл олж авахад чиглэсэн байдаг ба ЧМТ нь ISO 9001, байгууллагад шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлоход оршино.

Details
upcoming-events-img-1
12h / 99 people

Ногоон бүтээмж

Ногоон бүтээмжийн ойлголт, арга хэрэгсэл, техникүүдийг таниулах, байгууллагад амжилттай хэрэгжүүлэх арга зүйг зөвлөх мөн байгаль орчныг хамгаалах асуудлыг бүтээмжтэй уялдуулан холбож, ногоон эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудал болох экосистемийн үйлчилгээ, байгалийн нөөц баялаг, нөөцийн үр ашиг зэргийн талаар ойлголт өгч ногоон эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн олон улсын жишээ, эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг зэрэг шинж чанарыг цогц байдлаар авч үзэх

Details
upcoming-events-img-1
8h / 99 people

Инновацийн менежмент

Бүтээмжийн тухай ойлголт, бүтээмж дээшлүүлэх стратегийн удирдлагын арга хэрэгсэл болох “Инновацийн менежмент” хөтөлбөрийг байгууллага дээр үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар ойлголт олгох, ур чадварт сургах, инновацийн менежментийн тогтолцоо ИСО 56002:2019 Олон Улсын стандартын дагуу өөрийн үнэлгээг хийж байгууллагын менежментийг тасралтгүй сайжруулах үндэс суурийг тавьж өгдөг.

Details
upcoming-events-img-1
14h / 99 people

Стратегийн менежмент

Стратегийн удирдлага нь аливаа байгууллагын менежментийн зарчим, тасралтгүй хөгжлийн чиг, үндэс суурь байдаг. Энэ нь тухайн байгууллагын урт хугацаанд оршин тогтнох нөхцөл, зорилго, зорилтдоо хүрэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр болно. Стратегийн удирдлага нь байгууллагын удирдлагын уян хатан, цогц, уялдаатай, тасралтгүй урсгал процессд хүргэнэ.

Details
upcoming-events-img-1
12h / 99 people

Эрсдлийн менежмент

Эрсдэлд суурилсан сэтгэлгээ нь үйл явц, чанарын менежментийн тогтолцоог төлөвлөсөн үр дүнд хүргэхэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлснээр сөрөг үр дагаврыг бууруулах, бий болсон боломжийг бүрэн ашиглах нөхцлөөр хангадаг. Иймээс байгууллагад эрсдэлд суурилсан сэтгэлгээг бий болгох, эрсдлийн үнэлгээг гүйцэтгэх практик арга, аргачлалд сургана.

Details
upcoming-events-img-1
10h / 99 people

Мэдлэгийн менежмент

Бүтээмж дээшлүүлэх үндсэн арга хэрэгсэл болох “Мэдлэгийн менежмент” хөтөлбөрийг байгууллага дээр үр дүнтэйгээр хэрэгжүүлэх талаар ойлголт ур чадвар олгох.

Details
upcoming-events-img-1
12h / 99 people

Процессийн дахин инженерчлэл

Байгууллагын зардал, чанар, үйлчилгээ болон хурд гэх зэрэг гүйцэтгэлийн хэмжигдэхүүний огцом ахиц өөрчөлтийг бий болгохын тулд тухайн бизнесийг суурь үндсээр нь дахин авч үзэх, язгуураас нь дахин загварчлах бизнесийн процессыг сайжруулах.

Details
upcoming-events-img-1
12h / 99 people

Тэнцвэржүүлсэн үнэлгээний систем

Тэнцвэржүүлсэн үнэлгээний системийг нэвтрүүлж гүйцэтгэлийг удирдахад системтэйгээр шаардагдах ур чадварыг дээд болон дунд шатны менежерүүдэд олгох, байгууллагын гүйцэтгэлийг үр дүнтэй удирдах тогтолцоог бий болгох: Үүнд: 1) Дээд удирдлага манлайллаар дамжуулан өөрчлөлтийг сэдэлжүүлж удирдан чиглүүлэх 2) Стратегийн зорилгуудыг өдөр тутмын үйл ажиллагаанд хөрвүүлэх 3) Бүх үйл ажиллагаагаа стратегитай уялдуулж, ГТҮ-ийг оновчтой болгох 4) Стратеги, ГТҮ-ийг хариуцагчтай болгох 5) Гүйцэтгэлийн үнэлгээ, Стратегийг тасралтгүй үйл явц болгон удирдаж сайн засаглалыг хангах

Details
upcoming-events-img-1
15h / 99 people

Байгаль орчны менежментийн тогтолцоо

10. Environment management system Байгаль орчны менежментийн тогтолцоо 1. Байгаль орчны менежментийн тогтолцоо, тогтолцооны стандартууд, үйл явцын хандлага, тогтолцооны сэтгэлгээ ба хандлагыг хөгжүүлэх шаардлага, ач холбогдохлын талаар ойлголт олгох 2. Байгаль орчны менежментийн тогтолцооны үйл явцуудыг ISO 14001:2016 стандартын дагуу тодорхойлох, баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх чадавхийг бий болгох Байгаль орчны өөрчлөлт, бодлого Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ISO 14001 талаарх ойлголт, стандартын шаардлага Бодлого боловсруулах арга зүй Байгаль орчны менежментийн тогтолцоо баримт бичиг боловсруулах арга зүй Хэрэгжүүлэх алхамууд Кейс, дадлага ажил 15 цаг

Details
upcoming-events-img-1
8h / 99 people

Материалын урсгал зардлын тооцоолол

“Материалын урсгал зардлын тооцоолол” хөтөлбөр нь байгаль орчны менежмент, ногоон бүтээмжийн нэг арга хэрэгсэл ба байгууллагын үйл ажиллагааны явцад бий болгосон хог хаягдал, хорт хий, утаа, алдагдлыг хянаж бүртгэх замаар байгууллагын эдийн засгийн болон байгаль орчны гүйцэтгэлийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Details
upcoming-events-img-1
8h / 99 people

Хэрэглэгчийн харилцааны менежмент

Хэрэглэгчийн харилцааны удирдлага нь хэрэглэгчид суурилсан бизнесийн загварыг байгуулахад чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хэрэглэгчид суурилсан загвар нь орлогыг нэмэгдүүлж, хэрэглэгчийн үнэнч байдлыг сайжруулж, борлуулалтын болон үйлчилгээний зардлыг бууруулж, үйл ажиллагааг дэмжихэд оршино.

Details
upcoming-events-img-1
12h / 99 people

Эрчим хүчний хэмнэлт

Байгууллагын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах төсөл хөтөлбөр, санал санаачлагыг бүх талын идэвхи оролцоотой хэрэгжүүлэх Эрчим хүчний хэмжнэлт, үр ашгийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Details
upcoming-events-img-1
10h / 99 people

Үнэ цэнийн гинжин хэлхээ

Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийн өрсөлдөх чадварыг хадгалах, нэмэгдүүлэх зорилгоор холбогдох бүх үйл ажиллагааны урсгал, харилцан хамаарлыг хэмжих, шинжлэх, тасралтгүй сайжруулах системтэй үйл явц.

Details
upcoming-events-img-1
12h / 99 people

6 Сигма

Байгууллагын үйл ажиллагаанд 6 сигма хэрэгжүүлснээр гологдлын тоог бууруулах, зардлын хэмнэлт бий болгох. Зардлын бууруулавч чанарыг бууруулахгүй байх, Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх хугацааг хэмнэснээр засвар үйлчилгээ, хүний нөөцийн зардлыг хэмнэх, хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдэх.

Details
upcoming-events-img-1
15h / 99 people

Нүүрстөрөгчийн тооцоолол

Үйл ажиллагааны бүтээмж болон хүрээлэн буй орчны нөлөөллийн нэн чухал шаардлагатай харилцан хамаарлыг ойлгож, түүнийг үр ашигтайгаар жолоодох. Үйл ажиллагааны гүййцэтгэлийг нэгэн зэрэг сайжруулах байгаль орчны менежментийн төслийг тодорхойлох. Улмаар нүүрстөрөгчийн кредитын санхүүгий болон стратегийн үр ашгийг компаниуд, хөрөнгө оруулагчи болон холбоодууд таньж мэдэх. Байгууллагад тогтвортой хөгжил, нүүрстөрөгч болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулснаар гарах үр ашиг, дэмжлэгийн талаар ойлголттой болно.

Details